Өнөөдрөөс ихэнхи нутгаар сэрүүсч, нойтон цас орох төлөвтэй байна. Үүнээс 24-нөөс 25-нд ажиглагдах цаг агаарын энэ үзэгдэл нь хүчний хувьд, хамрах нутгийн хувьд 2009 оны 9 дүгээр сарын 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ажиглагдсан нойтон цас, хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы үзэгдэлтэй төстэй байж болзошгүй байна.
2009 оны энэ үзэгдлийн улмаас газар тариалангийн салбарт 80 мянган га талбайн ургац цасанд дарагдаж, 30 мянган га талбайн ургац болц гүйцээгүй байснаас хөлдөж, олон аж ахуйн нэгж иргэд хохирол учирсан байна. Иймд болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг эртнээс авахыг албаныхан зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна