ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо

Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг өчигдөр нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025