Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан 2016 оны 1-р сард үүрэгт ажлаа хүлээн авч, тэр цагаас хойш Мадридын багийн амжилт гайхалтай байсан билээ.
Тэд Зиданы удирдлага дор лигтээ түрүүлж, Аваргуудын лигт дарааллан түрүүлсэн анхны баг болж, Европын супер цом, Клубуудын Дэлхийн аварга болсон гээд клубын түвшинд авч болох бүхий л том цомыг хүртсэн юм. Тэгвэл ажлаа аваад 18 сарын нүүрийг үзэж буй Зидантай Эзэн хааны баг гэрээгээ дахин сунгасан байна. Үүнд хоёр тал ихэд сэтгэл өндөр байгаа гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна