Х.Бадамсүрэнгийн үйлдлийг ажилчид нь эсэргүүцэж мэдээлэл хийв

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Н.Уранчимэг нарын ажилчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг онцолсон юм. Мөн тэдний мэдээлж буйгаар нэг ч ажилчин нэмж авч болохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг үл тоон өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэхээр улайрч байгаа аж.  Үүгээр зогсохгүй  Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл эдэлж, ард түмний гэх тодотголтой Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр долоон зөвлөх томилсон баримтыг ч дэлгэв.

Ямартаа хэвлэлийн хурлыг зохион байгуулсан иргэд удирдлагуудаа АТГ-т шалгуулах, улмаар 60 тэрбумын хууль бус ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжиж байгаа эсэхийг нягтлуулах хүсэлтээ байгаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна.

Дашрамд хэлэхэд, Х.Бадамсүрэн нь албан тушаалд очсон даруйдаа л өөртөө тансаг хаус бэлтгэж, 24.5 сая төгрөгийн цалин авч тансаглаад зогсохгүй MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээгээр хослуулан нойрсох тав тухаа хангасан нь зураг хөрөгтэйгөө дэлгэгдэж байсан билээ. 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • albaker
    HOHHOT CHINA миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн albakerloanfirmgmail.com Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролд
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025