Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, говь ,талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл байхгүй байна