Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа

Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлангийн зусланд зохион байгууллаа. Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажилд Зуслан чиглэлийн байгаль хамгаалагчид хяналт тавьж Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Найши Трэйд ХХК түүврийн 13 ажилтан, 4 ачигч, 2 жолооч, 2 байцаагч нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй 4.5 тонн хог хаягдал, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ түүврийн 6 ажилтан, 2 ачигч, 1 жолооч, 1 байцаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй 4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025