Төрийн банк хошой АВАРГА боллоо

МонголУлсадбанкнытогтолцоо үүсч, хөгжсөний 93 жилийнойнхүрээнд болсон “БАНКИР-2017” хөлбөмбөгийн тэмцээн  Төв цэнгэлдэхэд боллоо. Банкны салбарын ажилтнуудын дунд болдог тус тэмцээнд шигшээ болон дээд лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог учир өрсөлдөөнтэй болдог юм.

Энэ жилийн банкхоорондынхөлбөмбөгийнаваргашалгаруулах тэмцээнийг “БАНКИР-2016” тэмцээний аварга Төрийн банк зохион байгуулсан бөгөөд есөн банкны  баг тамирчид өрсөлдсөнөөсэрэгтэйчүүдийн аваргаар Төрийн банкны баг тодорсон бол мөнгөн медалийг Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг, хүрэл медалийг Голомт банкны баг тамирчид хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн алтан медалийн эздээрМонголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг хүртсэн бол удаах байруудад Голомт, Төрийн банкны баг шалгарчээ.

Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй шилдэг хаалгачаарГоломт банкны багийн хаалгач М.Цэрэндэжид, эрэгтэй шилдэг хаалгачаар Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн хаалгач Б.Мөнхболд, эмэгтэй шилдэг довтлогчоорМонголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн довтлогч У.Уянга, эрэгтэй шилдэг довтлогчоор ГоломтбанкныБ.Золбоо, эмэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкныЦ.Баярааэрэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны хамгаалагчЦ.Дэмбэрэлмаа наршалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм. 

“БАНКИР-2017”тэмцээнд Монгол Улсын ТОП-4 банкны нэг Төрийнбанкныхөлбөмбөгийншигшээбагхоёр жил дараалан түрүүлж, шилжин явах цомоо хадгалан үлдсэн. Хэрвээ ирэх жил болох “БАНКИР-2018” тэмцээнд дахин түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн амжилтаар шилжих явах цомоо үүрд хадгалах боломжтой болох юм. 

Төрийнбанкны хувьд нийтийнбиеийнтамирыгдэмжих, нийт ажилтнуудынхаа эрүүлмэнд, биебялдрыгхөгжүүлэх, хамтолныуурамьсгалыгбэхжүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор банкны ажилтнуудаас бүрдсэн сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөгийн шигшээ багийг байгуулан Банк, санхүүгийн салбарын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд 2017 оны Банк хоорондын аварга шалгаруулах тэмцээний сагсан бөмбөг, хөлбөмбөгийн төрөлд түрүүлж, хошой аварга болоод байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025