Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч 16 хүн гэмтэж бэртсэнээс 4 хүүхэд бага насны хүүхэд байсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн5осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Тасганы овооны уулзварын замд H.Grace маркийн автомашины жолооч О нь T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 20 настайТ, 19 настайЭ, 35 настайБ, 31 настай Ж, 5 настай О, 48 настай П,14 настай Ж нарын нийт 7 хүн гэмтсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
2. БГД-ийн нутаг TBD андуудын урд замд амины T.Kluger маркийн автомашины жолооч А нь явган зорчигч, 69 настай эмэгтэй И мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Манай улс нь нийт 1,566,6 мянган км2 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 49250 км урт замын сүлжээтэй, үүнээс хатуу хучилттай 5684,6 км авто замтайбөгөөдулсын хэмжээнд 760 гаруй мянган автомашин бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс 3 сая 164,0 мянган хүн амтай бөгөөд үүнээс жолоодох эрхийн үнэмлэхтэй 1 сая 151 мянга гаруй хүн бүртгэгдсэн байна.
2007 онд монгол улсын хүн ам 2620446 байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хүн амын статистик үзүүлэлттэй харьцуулахад 20,7 хувиар, нийслэл хотод хүн амын тоо 35 хувиар, тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь их хотын түгжрэл саатал, зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 25892 зам тээврийн осол бүртгэгдсэний 2644 буюу 10,2 хувь нь орон нутгийн замд, 23248осол буюу 89,7 хувь нь Улаанбаатар хотын замд гарсан байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 25892 зам тээврийн ослын 25234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас, 634 буюу 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 24 буюу 0.09 хувь нь гарчээ.
Улсын хэмжээнд нийт 25892 зам тээврийн осол бүртгэгдсэний 25234 нь буюу 97,4 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан бөгөөд 89 хувь мөргөлдөх хэлбэрээр гарсан нь жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо уулзвар, гарц нэвтрэх журам зөрчдөг, тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг, анхаарал болгоомжгүй, замын хөдөлгөөнд сахилга, соёлгүй оролцдог зэргээс шалтгаалж байна.
Тухайлбал: Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй”, 12.2 дахь хэсэгт “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгсэлээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна” зэрэг дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үйлдэгдэж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, ТА-БИ-ТА зарчмыг баримталж, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн хурдан юмуу, хүч түрэн явж байгаа нь хождоггүй. Харин хэн дүрмээрээ явж байгаа нь осол, аюулаас хол үлддэг.
Сэтгэгдэл байхгүй байна