Чингэлтэй дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өчигдөр өглөөний 07.00 цагийн үед зорчигч тээвэрлэж явсан микро автобус приус маркын автомашинтай мөргөлдөж, улмаар бүтэн эргэсэн осол гарсан байна.
Осол Тасганы овооны уулзварт гарсан бөгөөд ослын улмаас долоон хүн гэмтжээ. Умаар түргэн тусламжийнхан ирж гэмтсэн хүмүүсийг авч явсан байна. Замын цагдаагийн албанаас авсан мэдээллээр долоон хүний хоёр нь хүүхэд байсан аж. Микро автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна