Сүүлийн үед бага насны хүүхдийг гудамж, талбайд дээрэмдэх гэмт хэрэг ихэсч цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж, эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг сануулсаар буй. Саяхан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон” төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг нэгэн этгээд айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Авто эргүүлийн алба хаагчид хүүхэд дээрэмдсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 9 настай Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н гэгч хагархай шил гарган айлган сүрдүүлж, улмаар “Samsung” гар утсыг нь дээрэмдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна