УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэргий Х.Тунгалаг: Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр нөхрөө дагаад моринд дуртай болсон

Монголын бизнес, улс төрийн хүрээнд өөрийн үнэ хүнд нэр нөлөөг дархалж чадсан туршлагатай улс төрч УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэргий Х.Тунгалагтай ярилцсанаа хүргье. Монгол эрийн чимэг морийг хэзээнээс дээдлэн тахидаг энэ айлын өнгө гэгээ болсон Х.Тунгалаг хатагтай нөхөртэйгээ нийлээд 4 хүүхдийн ээж. Жинхэнэ Монгол хатагтайн өнгө үзэсгэлэн, намба донж цогцолсон түүний үг бүрийн цаанаас ханийх нь халамж ханхийж байлаа.

-Г.Батхүү гишүүний ажил амжилтын цаана халамжит ханийх нь хувьд таны түшиг тулгуур байдаг нь ойлгомжтой. Анх танилцаж байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Бид хоёр анх танилцсанаасаа хойш өнөөг хүртэл 20 гаруй жил ханилж байна. Хоёулаа дээд сургуулиа төгсөөд Авто засварын үйлдвэрт ажиллаж байгаад танилцаж дотноссон. Тиймээс авто засварын үйлдвэр бид хоёрын хувьд залуу насны гэгээн дурсамж хадгалж үлдсэн ажил амьдралын гараагаа эхлэсэн сэтгэлд дотно газар. Бид хоёр хамт ажиллаад бие биедээ дасч дотноссон. Нэг их эргэлзэлгүй удаа ч үгүй нэг гэрт орсон. Нөхрийн маань халамж түшиг, ноён нуруу нүдэнд дулаахан төрх нь намайг илүүтэй татсан. Одоо бол гурван сайхан хүүхдийн аав, ээж болоод бие биенийхээ хайр халамжинд сэтгэл дүүрэн амьдарч байна. Олны итгэл хүлээсэн төрийн түшээгийн хань байна гэдэг өөрөө тийм албатай юм шиг л хариуцлага шаарддаг. Хүний л амьдрал болсон хойно байнга л ажил нь бүтээд дардан замаар яваад байна гэж байхгүй. Ажлын ачаалал ихтэй, хурал чуулган гээд завгүй яваад нь сэтгэлийн дэм өгч гэртээ орой ирэхэд нь алдагдсан энергийг нь нөхөж аль болох тав тухтай байлгах гэж л хичээдэг дээ. Энэ бол миний л үүрэг. Жаргал зовлонгоо хуваалцаж олон жил ханилсан болохоор нэг биений хоёр тал болчихдог юм байна.

-Сайд та хоёрын гоёлд нүд унагам хийцтэй дээлнүүд голлодог болов уу?

-Бид хоёр монгол дээлэнд дуртай, давгүй зохидог. Даанч тэр болгон өмсөх боломж гарахгүй юм. Нөхрийн маань ганц алжаал тайлж амардаг костюмнаас холддог юм нь морь.

-Хатагтай Тунгалаг ямар гоёл сонгодог бол?

-Ер нь эмэгтэй хүний хамгийн чухал гоёлд гутал, цүнх ордог. Тиймээс сайн чанартай цүнх, гуталд мөнгө хайрладаггүй. Залуу стилийн хослолууд “Zara” фирмийнхээс ч мөн сонголт хийсэн. Чанар дагаж үнэ гэдэгчлэн сайн брэндийн хувцаст дуртай. Нөхөр маань  миний хувцаслалтад яг тийм төдийлөн оролцож зөвлөөд байхгүй ч сонголтыг маань таашаадагт нь баярладаг.

-Таны зиндааны эмэгтэй үнэт эдлэлдээ чамбай сонголт хийх нь мэдээж. Ямар нь таныг илүү илэрхийлдэг бол?

-Би залуу байхын л алт монет сонирхож байгаагүй. Миний зан ааштай ч холбоотой юм байлгүй. Харин одоо бол нас намбаа дагаад сонговол цагаан алтыг онцолдог. Даймонд муу муухайгаас хамгаалдаг билэгдлээрээ байх ёстой юм болов уу гэж боддог. Сувданд бол дуртай. Эмэгтэй хүнд их өнгө гэгээ нэмдэг. Мөн үнэт чулууш хувцсандаа тохируулж зүүх дуртай.

 Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • albaker
    HOHHOT CHINA миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн albakerloanfirmgmail.com Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролд
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025