Өнгөрсөн баасан гаригт хулгайн замаар нүүрс тээвэрлэж байсан автомашин гурван тэмээг дайрсан хэрэг гарчээ. Уг нь "Говийн зам" ХХК-ийн тавьсан Цогтцэцийгээс Цагаан хад хүрэх замаар нүүрс тээвэрлэх учиртай атал жолооч нар одоо Оюутолгой ХХК-ийн баяжмал тээвэрлэлтийн замаар тээвэрлэж эхэлсэн байна.
Энэхүү байдлыг тус компаниас таслан зогсоохын тулд Оюутолгойн зүүн хаалган дээр пост гаргасан аж. Гэтэл өдгөө постыг тойрч, цаад талынх нь шороон замаар тойрч малчны хотоор дайран өнгөрч, Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн зам руу нийлж, тээвэрлэлт хийснээс ийм төрлийн осол гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна