Бахархахад учир БИЙ

Өнгөрсөн удаад Чингис хааны хөргийг үнсний саванд хийж багагүй эсэргүүцэлтээ тулгарч байсан шиг зүйл өнөөдөр ч болоод байна. Тодруулбал, тэмээний ноосон гэдэсний даруулга, юбка дээр сүлд, соёмбо урлаж өгсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийн гол сэдэв болоод байгаа юм. Сошиал орчинд энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалсан постууд газар авчээ.  

Ардын уран зохиолч Т.Галсан найрагч нэгэнтээ “Хорьдугаар зууны сүүл үед Чингис нэртэй хүний нэрийг сольж гадаадын их дээд сургуульд явуулдаг, Тэмүжин нэртэй хүмүүст эд мөнгө, ажил төрөл олддоггүй тийм хэцүү үе байлаа” хэмээн хэлж байв. Их хааныхаа нэрээр архи тамхи нэрлэх нь байтугай хаан заяат хөвүүндээ ч өгөхөөс цээрлэдэг тийм их хүндэтгэл, бишрэл, айдастай үед амьдарч байсан хүмүүсээр бахархмаар ч юм шиг. Чөлөөт нийгэм, хүний эрх, эрх чөлөөтэй тайван замаар золгосон монголчууд харин өнөө үед дэлхийн талыг эзэгнэж, бөмбөрцөгийг морин хуур, ухаан хүч, тахир сэлмээрээ цочроож явсан энэ түүхэн хүнийг хэтэрхий их магтаж, омогшдог болчихож. Чингисээр бизнес хийж тэрчлэн түүний хөргийг мөнгөн дэвсгэрт дээр хэвлэж, одоо бүр сүлд, соёмбоо дотуур хувцсан дээрээ урлах цаг иржээ. Энэ бол үл бахархал, үл хүндлэл, үгүйсгэл. Бахархахад учир бий. 

Д.Амур

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    ene odoo arai heternee,bolil doo,
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025