Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд олгохоор болж, өмнө нь төсөвт суулгасан мөнгийг тарааж дуусгажээ. Үүнээс үүдэж есдүгээр сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон байна.
Тэгэхээр энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй. Санхүүжилтийг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа олгох юм байна.
Та хүүхдийн мөнгө дансанд тань орсон эсэхийг http://check.hudulmur-halamj.gov.mn/check/ дарж шалгах боломжтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна