НӨАТ: 100 сая төгрөгийн азтан тодорчээ

Е баримт сугалааны наймдугаар сарын ээлжит тохирол энэ сарын 17-ны өдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан байна.

Сугалаагаар

20 мянган төгрөгийн азтан 13,000,

100 мянган төгрөгийн азтан 1,330,

500,000 төгрөгийн азтан 130,

Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,

20 сая төгрөгийн азтан 1,

100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.

Энэ удаагийн сугалааны тохирлоор нийт 14,481 хүн азтан болжээ.  Харин Энэ удаад  450 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025