ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.
ҮХЭР - (4/20-5/20)
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.
ИХЭР - (5/21-6/21)
Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнтэй өнгөрүүл.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бусад хүнтэй хэдий чинээ их харьцана төдий чинээ их эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадна. Аливаа ажил хэрэгт идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандвал амжилт олно. Үсээ засуулах, дүр төрхөө өөрчлөхөд сайн.
АРСЛАН - (7/23-8/22)
Төөрөгдөлд орж болзошгүй. Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.
ОХИН - (8/23-9/22)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Төөрөгдөлд орж болзошгүй. Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ер бусын өдөр. Сэтгэл санаагаа түвшитгэ. Мөн дотны хүмүүсийнхээ дэргэд байж, хөгжим сонс, сэтгэлээ зас. Сүм хийдэд очиж засал ном хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, тарни тоолох нь сайн нөлөөтэй. Уран бүтээлчдийн, гар хөдөлмөр эрхлэгчдийн туурвил материаллаг ашигтай. Бусдаас бэлэг авах, шинээр эд зүйл худалдан авахад таатай.
НУМ - (11/22-12/21)
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.
МАТАР - (12/22-1/19)
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгапгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.
БУМБА - (1/20-2/18)
Уран бүтээлчдэд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар.
ЗАГАС - (2/19-3/20)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө. Юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.
Сэтгэгдэл байхгүй байна