Өмнө нь хорих ял эдэлж байсан этгээдүүд хүн хутгалж, дээрэмджээ

Өчигдөр орой 23:05 цаг иргэн П нь Баянгол дүүргийн есдүгээр хороо зургадугаар гудамжны үзүүрт үл таних хүнд хутгалуулсан дуудлага иржээ. Мөн 04:50 цагт 13 дугаар хороонд иргэн Э гэртээ харихаар явж байхад нь үл таних гурван эрэгтэй зодож гар утсыг нь дээрэмдсэн хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат 113 чиглэлийн алба хаагч д/ч З.Тэмүүжин а/а Т.Ууганбаяр нар шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна. Дээрхи гурван этгээд нь өмнө нь хорих ял эдлээд тэнсэн суллагдсан бөгөөд одоогоор тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025