2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар гарчээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнуудыг есдүгээр сарын 28-наа аравдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд бүртгэх юм байна. Материалыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээн авах аж. Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын харъяат, 25 нас хүрээгүй (1993.3.1-нээс хойш төрсөн иргэн), 2018.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн хүмүүс хамрагдах юм. Их дээд сургуулиа төгссөн баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй гэдгийг онцолж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны албан сайтаас авах боломжтой юм.

Сэтгэгдэл байхгүй байна