Ойр орчимдоо эргүүл гаргаагүй сургуулиудад хариуцлага тооцно

“School police” буюу сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийх хөтөлбөрийг сургууль дээрээ үр дүнтэй, хариуцлагатай, тогтвортой ажиллуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэгдлээ.

 Ингэж ажиллаагүй тохиолдолд тухайн сургуулийг олон нийтэд зарлаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах аж. Харин эцэг эхийн эргүүлийн үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргээс сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулсан тохиолдолд тухайн сургууль болон ангийн багш, нийгмийн ажилтанд мөнгөн урамшуулал олгох юм байна.

 “School police” эцэг эхийн эргүүлийг 2013 оноос эхлэн ажиллуулж буй бөгөөд 2013-2015 оны байдлаар нийт 170 мянга гаруй эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025