Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоно

Дэлхийн загварын салбарын өнгийг тодорхойлдог  “New York Fashion Week” буюу Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг 6 модель оролцохоор болжээ. Тодруулбал дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг, Т.Батцэцэг болон топ модель Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам, Б.Буджаргал, Д.Долгион нар энэ сарын 7-13-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдах загварын долоо хоногт оролцож эх орныхоо загварын салбарын нэрийг мандуулах нь ээ.

Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг моделиудыг оролцуулах ажлыг “Монголын үндэсний Дизайнеруудын холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний оператор “G-Mobile” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Дашрамд дуулгахад дэлхийн томоохон загварын долоо хоногуудын хувьд оролцогч орнууд нь соёл, аялал жуулчлал, бизнес эдийн засагт чухал үүрэгтэй гэж үздэг бөгөөд загвар өмсөгчдийнхөө чанар чансааг харуулах, хувцас загвараараа дамжуулан өв соёл, түүх, зан заншлаа сурталчилан таниулах өндөр ач холбогдолтой байдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025