Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр Грек нийслэл Афинд эхэлнэ. Манай тамирчдын салхийг охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жинд хагална.  

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр хуралдаж, нэг жингийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Анхных нь өсвөр үеийн ДАШТ-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа нь энэ. 

Манай улсаас өнөөдөр охидын 38 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Энхболдын Буман-Аюуш Украины Мария Томиштай, 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул Туркийн Сейма Кизмазтай, 49 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Энэтхэгийн Анкуштай, 56 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн ОХУ-ын Александра Прокинатай, 65 кг-д “Женко” клубийн тамирчин Дэлгэрцогтын Түмэнхүслэн Болгарын Сияка Ивановатай тус тус эхний тойргийн барилдаанаа хийх юм.

Урьдчилсан шатны барилдаан монголын цагаар 17:30 минутад эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025