Зурхай: Санхүүгийн байдал сайжирна

ХОНЬ - (3/21-4/19)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.

ҮХЭР - (4/20-5/20)
Хүнд өдөр. Үг хэл, яриагаа няггалж анхаар. Хожим бусдын “идэш болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дүгнэж үз. Аливаа шийдвэр гаргах хэрэггүй.

ИХЭР - (5/21-6/21)
Хамтын ажиллагаа үр дүнтэй. Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон иийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүтгэлээр хийж явуүл. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө. Ажлаа солих, шинээр ажилд орох, аян замд гарахад сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бүтээлч чадавхи сэргээх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүхээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.

АРСЛАН - (7/23-8/22)
Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зугаа цэнгэл хөөвөл бие сэтгэл хямарна. Мөргөл залбирал үйлдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ.

ОХИН - (8/23-9/22)
Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлоготой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгуй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.

НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.

МАТАР - (12/22-1/19)
Бүтээлч чадавх сэргээх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.

БУМБА - (1/20-2/18)
Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм  хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэхэд, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Г эр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025