Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлжээ
2017/09/05

2017 оны 9-р сарын 04-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. 

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэнээс 3 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 10 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

БГД-ийн нутаг Өргөө кино театрын арын уулзварт амины H.Starex маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius, H.Accent, T.Prius-30 маркийн автомашинуудыш мөргөж, зорчигч 20 настай Б гэмтсэн ослыг БГДЗЦХэлтэст шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин