Зурхай: Хүчтэй энергитэй өдөр

ХОНЬ - (3/21-4/19)
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

ҮХЭР - (4/20-5/20)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Хувьсал өөрчлөлтийн өдөр. Цэвэр ариун сэтгэл, бодол санаатай байвал санасан хэрэг бүтнэ. Эхэлсэн ажлаа дуусга, хийж байгаа зүйлээ сайтар нягтал. Биеийн хүчний хүнд хүчир ажил, оюуны их ачаалал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэлээ сэргээ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Танин мэдэхүйн бэлгэдэлт өдөр. Мэргэ төлгө тавьбал өнгөрснийг, ирээдүйн хамт мэдэж авч болно. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцвал цаашдын ажилд тань хэрэг болно. Ашиг орлого олох ажлын санал авна.

АРСЛАН - (7/23-8/22)
Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.  

ОХИН - (8/23-9/22)
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Энэ өдрийг гэр бүлдээ бүхэлд нь зориул. Хэрвээ та ханьтайгаа харьцаа тааруу байгаа бол буруу зөвөө олж, харилцан ойлголцохыг хичээ. Хамтдаа гэрээ илүү тухлаг болгоход санаа тавиарай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хунтэй харьцаж, зөвлөгөө ав.

НУМ - (11/22-12/21)
Танин мэдэхүйн бэлэгдэлт өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.

МАТАР - (12/22-1/19)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө. Юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

БУМБА - (1/20-2/18)
Янаг амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.

ЗАГАС - (2/19-3/20)
Төөрөгдөлд орж болзошгүй. Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025