Охины үхэлд холбоотой байж болзошгүй 3 иргэнийг шалгаж байна
2017/09/01

“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12:44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийсэн. 

Шалгалтын ажиллагаа хийхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээдүүд хэрэг болсон газар байсныг одоогоор гэрч болон бусад нотлох баримтаар тогтоожээ.  

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин