Зам хөндлөн гарахдаа анхааралтай байхыг сануулав

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын ажил ард түмэнтэй цаг ямагт хамт байдаг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болоод баяр ёслолын үеэр амсхийх, баярлах цаг тэдэнд тун хомс юм. Иймд Замын цагдаагийн албаны Зөвлөлийн гишүүдээс санаачлан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа бяцхан үрсийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцох зэрэг байдлаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

ХҮҮХЭД БҮР, ГЭР БҮЛ БҮХЭН АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025