Зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа

Хотын дарга өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн зүгээс олон ажил хийсэн. Үүний нэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд туршиж үзсэн зүүн эргэхийг хориглосон шийдвэр юм. Энэ хүрээнд долоон уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөнийг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй. Иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналын сонсох ёстой. Олон нийт үр дүн багатай гэсэн үнэлэлт өгч байна. Мөн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хотын дарга зүүн эргэхтэй холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй байсан" гэлээ. Дээрхи шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025