Дэлхийн ШИНЭ аварга

Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга боллоо.



Жүдо бөхийн ДАШТ эхэлснээс хойшхи гурав хоногт эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нийт зургаан жингийн барилдаан болоход тавд нь Японы тамирчид аварга болж, зургаа дахь аварга харин Монголоос төрлөө.

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялав.

Аваргын алтан медалийн төлөө Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдсан. Хоёр тамирчны барилдаан нэмэлт цагт шилжиж, нийт 12 минут 56 секунд, бараг 13 минут үргэлжилж, тэсвэр, тэвчээр, ухаан, хүч, бүх боломжоо шавхсан хэцүү барилдаанаас Д.Сумъяа ялалт авч чадлаа. Ялалт ялалтдаа хамгийн гайхалтай ялалт, гайхамшигтай барилдааныг монгол охин авчирч, дэлхийн жүдогийн түүхэнд үлдэх барилдааны эзэн боллоо.

ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД

Алтан медаль:

Х.Цагаанбаатар (2009 он)

М.Уранцэцэг (2013 он)

Г.Болдбаатар (2014 он)

Д.Сумъяа (2015)

Мөнгөн медаль:

О.Балжинням (1989 он)

Д.Амартүвшин: (2013 он)

М.Уранцэцэг (2017 он)

Хүрэл медаль:

Д.Баттулга (1989 он)

Х.Эрдэнэт-Од (2005 он)

Х.Цагаанбаатар (2010 он)

М.Бундмаа (2010 он)

С.Ням-Очир (2015)

Д.Сумъяа (2015)

Ц.Мөнхзаяа (2015)

Г.Болдбаатар (2017 он)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025