Жүдогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Жүдо бөхийн ДАШТ  өнөөдөр Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Ирэх сарын 3 хүртэл зохион байгуулагдах  тус тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох шигшээ багийн тамирчид эх орноосоо мордож, Будапешт хотноо очоод байгаа билээ.



Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ.Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа юм. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа илгээж байгаа юм. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзэхээр болжээ. 

Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогдсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025