Зорилго тавиад түүнийгээ цаасан дээр тодорхой буулган бичсэн хүмүүс амжилтанд хүрсэн болох нь тогтоогдсон байдаг. Олон нэр алдартай, амжилтад хүрсэн хүмүүс бодлоо цаасан дээр буулган бичдэг гэдийг бид мэднэ.

Аливаа шийдвэрийг бид зөвхөн оюун ухаанааргаа гаргаж, зүрх сэтгэлийн шийдвэрээ анзаараагүй өнгөрсөн байдгаас гаргасан шийдвэртээ харамсах тохиолдолуудад ордог. Зөвхөн толгойдоо бодоод яваад байх нь учир дутагдалтай. Харин зорилгоо, хүсэл мөрөөдлөө дэвтэр дээрээ дахин, дахин бичиж байхдаа энэ үнэхээр таны зүрх сэтгэлийн шийдвэр мөн эсэхийг анзаарах боломжийг өөртөө олгож байдаг. Зүрх сэтгэлийн шийдвэр цаанаа л нэг амар тайван, баяр хөөрийг мэдрүүлдэг. Мөн гаргасан зорилгоо биелүүлэх эрч хүч, илүү их хүсэл эрмэлзлэлээр та өөрийгөө цэнэглэдэг билээ.
Би маш их бичиж тэмдэглэдэг дадалтай хүн. Олон жил, олон ч тэмдэглэлийн дэвтэр дүүргэн бичсэн байдаг. Одоо ч миний ажлын ширээн дээр, цүнхэд маань 5-6 ш дэвтэр үргэлж нээлттэй, бичээстэй, тэмдэглээстэй байдаг. Эмэгтэй хүн юм болохоороо дандаа тод өнгийн улаан, цэнхэр, шар, ногоон өнгийн хавтастай дэвтэр сонгодог юм. Юм бичихэд урамтай, сэтгэл сэргээх өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би үздэг.
Анх амьдрал маань хүнд хэцүү, хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийх үе олон байлаа. Тэр үед бичиж байсан дэвтрүүдээ одоо харахад их сайхан санагддаг. Яг л өнгөрсөн, туулсан амьдрал минь нүдний өмнүүр кино шиг өнгөрөх мэт болдог.
Бичиж тэмдэглэхээс бүү залхуур. Бичих гэдэг яг л бясалгахтай адил.
Манжаагийн Алтанцэцэг
Сэтгэгдэл (1)