”Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа” 75 хоногийн аян зохион байгууллаа

Даатгуулагчдынхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх эрхэм зорилготой Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь 2017 оныг “Эерэг хандлага-чанартай үйлчилгээ”-ний жилээр зарласан.

Энэ жилийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах, иргэд, даатгуулагчдад ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, даатгуулагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор салбарын хэмжээнд “Чанартай үйлчилгээ-соёлтой харилцаа” аяныг 75 хоногийн хугацаанд зохион байгууллаа.   

Аян зохион байгуулснаар нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын бүтээлч санаачилга, харилцаа хандлага дээшилж, үйлчилгээний тав тухтай, ээлтэй орчинг бүрдүүлсэн зэрэг эерэг үр дүн гараад байна.

Цаашид тэтгэврийн даатгалын үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор тэтгэвэр тогтоох, олгох үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах туршилтыг Дорнод, Хөвсгөл аймаг, Баянгол, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст эхлүүлэхээр боллоо.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Даатгуулагч
    Юу ч мэдэхгүй ямар ч боловсролгүй Нийгмийн даатгал гэж юу вэ гэдэг талаар А үсэг ч байхгүй хүмүүсийг танил тал, мөнгө төгрөгөөр ажилд аваад нэгэнт тогтчихсон юм чинь ажил нь яаж сайжрах вэ дээ.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025