АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 374 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЛАА
2017 оны 8-р сарын 19,20-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний 4 нь 0-10 насны хүүхэд ба 3 нь явган зорчигч, 1 нь зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 76 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан.
Мөн амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Формула” угаалгын зүүн хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 57 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:
1. Дундговь аймгийн хулд сумын нутаг Зайт гэх газрын шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдо, жолооч 36 настай Б-н амь нас хохирсон хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
“ОЮУТАН ТЭЭВЭР” ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдон зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг юм.
Энэ жил 2017 оны 8 дугаар сары 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугааанд улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Уг хяналт шалгалтаар:
1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх,
2. Хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулах,
3. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.
Иймд иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан, даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд хурдыг хэтрүүлэлгүйгээр зохистой хурдыг сонгон зорчих, жолооч болон зорчигч нар хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэх, амрах, зогсоолд зогсох тохиолдолд авто замыг бүрэн чөлөөлж, аюулгүй байдлаа хангах, бага насны хүүдийг зөв тээвэрлэж, байнга хараа хяналтандаа байлгахыг онцгойлон зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна