Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийслэлийн 4-н дүүрэгт 12, орон нутгийн 16 аймагт 58 нийт 70 удаагийн тохиолдолоор 86 (хүүхэд-13, насанд хүрэгсэд-73) хүн усанд осолдон амь насаа алдсан байна.
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын тогтворгүй байлал, байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл ажиглагдах болсон тул аялал зугаалгаар яваа болон явахаар төлөвлөж байгаа иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээ, мэдээллийг баталгаат эх сурвалжаас авч аадар бороо, аянга цахилгаанаас болгоомжлон төвшин нэмэгдсэн гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд сэлэхгүй байх, баталгаатай бус газраар гол мөрөн гатлахгүй, загасчлахгүй байх8 бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа ууж хэргэлсэн үедээ усруу орохгүй байх зэрэг учирч болзошгүй эрэсдэлд өөрийгөө болон бусдыгаа өртүүлэхгүй байх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна