Шөнийн цагаар дрифт хийдэг залуусыг шалгажээ
2017/08/09

Замын цагдаагийн албанд иргэдээс "Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна" гэсэн гомдол иржээ.

Гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-03-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгосон байна.

Мөн илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин