Шүлхий өвчний улмаас 129 үхрийг устгалд оруулаад байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд дэгдсэн шүлхий өвчинтэй холбоотой нэмэлт дуудлага ирээгүй байгаа аж. Уг өвчний улмаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар 28 айл өрхийн 129 үхрийг устгалд оруулжээ. Одоогоор мал нэмж өвчилсөн тохиолдол гараагүй, хоёр дахь удаагийн давтан вакцин хийгдсэн байгаа ажээ.

Мөн холбогдох эмнэлгийн байгууллагууд ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж уг өвчний голомтод Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг долоон байгууллага хамтран 117 мэргэжилтнээс бүрдсэн Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025