СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УСАРХАГ бороо орно

2017 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Наймдугаар сарын 8-нд зүүн болон говийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025