Энэ сарын 6-ны өдөр буюу өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ. Тодруулбал, 12 цагийн орчим Тавантолгой сургалтын төвөөс 26 км-т тус сумын гуравдугаар багийн иргэн, 49 настай Н тэсрэх зүйл олсон байна. Тухайн тэсрэх зүйлийг талийгаач Т нь чулуугаар цохиж байх үед тэсэрч, амь насаа алджээ.
Мөн тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж, ар нуруундаа гэмтсэн байна. Талийгаач Н нь “Хээрээс сум оллоо” хэмээн түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан аж. Гэтэл иргэн Т талийгаачид тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж байх зуурт тэсэрчээ.
Одоогийн байдлаар, цагдаагийн байгууллага болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулан ажиллаж буй бөгөөд Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч, дэлбэрсэн шалтгааныг судалж буй юм байна. Харин тэсрэх зүйлд шархадсан иргэн Т-д анхны тусламж үзүүлж, цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл байхгүй байна