“Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж цагдаагийн байгууллагад хандана
2017/08/07

Даншиг наадам эхлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-ний өдөр  “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж зодуулсан талаараа хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждоржийг Гандантэгчэнлийн хийдийн хамба ламын нарийн бичиг Б гэгч зодсон. Даншиг наадмын хөтөлбөрийг авахаар очиход “Даншиг” наадамд  “Их хүрээ хийд”-ийн лам нарыг оролцуулахгүй" хэмээн зодсон талаар ярьсан. Тэгвэл “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж яг одоо мэдээлэл хийж байна. Тэрбээр өөрийг нь зодсон хэргийн талаар болон бусад асуудлаар цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин