21148 тонн хог цэвэрлэжээ

БОАЖЯ-аас Хог хаягдлын тухай хуулйн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан.

Аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах болон зам дагуу зөөврийн хогийн сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулах зэрэг ажлыг орон нутгийн удирдлагуудын зүгээс идэвхи санаачилга гарган өрнүүлсэн байна.

Аяны хүрээнд 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025