“Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа

"Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулахаар зөвшөөрөл авсан "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан. 

Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлтэй уг хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд   хууль, шүүхийн байгууллагаар үргэлжилж байна. Тэгвэл уг хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх   өнөөдөр дахин хэлэлцлээ. 

Шүүхээс "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлах шийдвэрг гаргасан байна. Харин "Сентерра Гоулд" компанийн зүгээс давж заалдана гэдгээ мэдэгджээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025