Герман эмч нар үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар Төв аймагт ажиллаж байна. Тус сангийн шүдний эмч нар энэ сарын 18-аас ирэх сарын 28-ныг хүртэл хоёр ээлжээр Төв аймгийн нийт 20 сумын иргэдэд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Нийт 2 их эмч, 2 туслах ажилтан, 1 монгол шүдний эмч, орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй нийт 11 багаас нэгдүгээр ээлжийн 10 герман шүдний эмч хуваарийн дагуу тус аймгийн Эрдэнэ, Архуст, Баян, Баянжаргалан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод суманд үзлэг хийж эхлээд байна. Харин 2 дугаар ээлж ирэх сарын 8-наас 29-нд Заамар Хайлааст, Цээл, Угтаал, Борнуур, Батсүмбэр, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн, Зуунмод сумд ажиллана. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025