Зам тээврийн ослын үзүүлэлт өнгөрсөн оноос өссөн байна
2017/07/25

2017 оны эхний 6 сарын байдлаар Улсын хэмжээнд  Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг  771 бүртгэгдснээс осол хэргийн улмаас 181 хүний амь нас хохирч 530 хүн гэмтсэн  тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн хэрэг -12.0 хувиар, гэмтсэн хүн – 11.1 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 16.0 хувиар өссөн байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 10.4 хувиар, амь нас нь хохирсон хүн 30.7 хувиар, гэмтсэн хүн 3.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Иргэд орон нутгийн замд  замын хөдөлгөөнд оролцохдоо  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, гэрэл хэрэглэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна. 

Замын хөдөлгөөнд оролцохдоо  тээврийн хэрэгслийн хурд, хамгаалах бүс, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, мотоциклийн хамгаалалтын малгай өмсөх, хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тухайн аймаг орныхоо зам орчин, нөхцөл байдлыг сайтар судлан танилцах, цагаа зөв төлөвлөж аюулгүй байдлаа  сайтар хангаж оролцохыг  Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.  

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин