Эхнэрээ 3 удаа хутгалаад зугтсан этгээд, цагдаагийн алба хаагчидруу ч халдахыг завджээ
2017/07/20

СХД-ийн 3-р хороо  “Бага нарангийн 5-р гудамжинд байрлах авто угаалгын газар манай охиныг О гэх залуу хутгалаад гэмтээчихсэн амьсгалахгүй хэвтэж байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид нөхцөл байдалтай очиж танилцахад, БНД-ийн 1-р хороонд суух 27 настай эмэгтэй Х-г нөхөр болох БГД-ийн 10-р хороонд суух 32 настай О гэгч согтуурсан үедээ зодож, зүүн хөлийн шилбэнд 2 удаа, баруун хөлийн шилбэнд 1 удаа хутгалж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчлах үед ЦАХ-ийн эсэргүүцэн  хутга гаргаж танхайрсан байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоож баривчилж, хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Iimerhuu baliar adgiin novshnuudiig nasaar ni horij bgaach garch ireel ahiad l ehner huuhed buur hadmuudaa ch daramtalna shde, alj ch magadgui, iim herguud urid ni uchnuun garsaniig martaj bolohgui
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
Сонин хачин