Хулс зэгэс шиг гоолиг бүсгүйчүүдийн эгнээнд жимбийж явсан бүсгүй бол С.Энхзул. Брэнд дэлгүүрийн захирал дээр нь нэг үе “ГОК”-ыг удирдаж явсан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнтэй урсах амьдралаа холбосон тул хэвлэлд гардаг нас. Тэд ихэр хүүхдүүдтэй болж байсан цаг саяхан мэт авч хэдийнэ дахин шинэ хүнээ өлгийдөн авсан. Энэ удаад бүсгүй нэлээд жин нэмж танигдахааргүй болсон байна. Нас дагаж жин бас байлгүй л яахав. Ер нь бол мах шөлтэй бүсгүйд эрчүүд “нугасгүй” гэдэг. Хэт туранхай байхын эсрэг аян хүртэл өрнөж байгаа шүү дээ. Мэдээж Зулаагийн энэ өөрчлөлтөнд хүмүүс удахгүй дасна. Ер нь хүн өөртөө л болж байвал илүүг хүсэх хэрэггүй мэт.

Сэтгэгдэл (27)