Цацруулагч бүхий самбарыг байршууллаа

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт "Замын аюултай хэсэг" гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.

Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025