Хүүхэлдэйн киноны баатар Винни Пухын зураг, нэрийг Хятадын интернэт ертөнцөд хориглодог болсон байна. Эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй ч уг бамбаруушыг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй адилтган харьцуулдаг нь үүнд нөлөөлсөн байх хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Даваа гарагийн байдлаар тус улсын Вэйбо сүлжээнд Винни Пухын зургийг оруулж болж байсан ч нэрийг нь ханзаар бичихэд алдаа өгч байгаа гэнэ. Мөн WeChat сүлжээний стикерийн сангаас алдарт бамбаруушын зурагтай стикер хасагдсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна