Башёг их аварга Хакүхо тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо болж байна. Тус башёгийн ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Кагаякигээр ес дэх даваагаа авлаа. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж Урад ялагдаж, зургаан даваа, гурван унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Энэ сарын башёг их аварга Хакүхо М.Даваажаргал есөн даваатай тэргүүлж эхэллээ. Түүний араас найман даваатай Аояама, долоон даваатай озэки Такаяасү, маэгашира Оношо, Чиёотайрюү, Такарафүжи нарын бөхчүүд удаалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025