Төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэдэггүй ЕРӨНХИЙ САЙД

 Хамгийн залуудаа Ерөнхий сайд болж, их ажил төлөвлөж яваа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 42 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр Г.Жаргалтулга гэх дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү болж мэндэлжээ. Арван жилийн л онц сурлагатан байсан тэрбээр ажлын гараагаа төрийн албан хаагчаас эхэлж дараа нь аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж байгаад энэ удаад Ерөнхий сайдаар томилогдсон. Тиймээс ч элдэв хар бараан түүх намтаргүй "Нэр цэвэр" сайд гэж түүнийг онцлох аж.   Түүний гэргий Д.Тунгалаг хэмээх бүсгүй бий. Арван жилийн нэг ангийн хүүхдүүд амьдралаа холбоод хэдийнэ 25 жилийг үдсэн байх юм. Хэзээ ч төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй эр нөхөртөө гэргий нь ямар мэндчилгээ дэвшүүлснийг сонирхъё.  

Нэг л мэдэхэд нэгэн биений хоёр тал болоод 25 жил өнгөрчээ. Чиний минь даруухан зан, элдэв гоёл чимэглэлгүй энгийн бүхэн, үр хүүхдээ, хань ижил, ижий аавыгаа, эх нутаг элгэн саднаа гэсэн сайхан сэтгэл, аливаад тууштай, анд нөхөддөө дэндүү үнэнч зан, ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг, БИ хийдэг, Би хийсэн Би Би гээд байдаггүй ч дуугуйхан сэтгэл дотроо бүгдийг сайн сайхнаар төлөвлөн амжуулж чаддаг, ширүүн ч юм шиг, дүнсгэр ч юм шиг харагддаг ч өрөвч зөөлөн, алиа хошин зантай , цэвэрч цэгцтэй, түшигтэй тулхтай, энгийн сайхан эр хүн, энэ хүмүүний орчлонд надад заяасан чамдаа дэндүү хайртай чамаараа бахархаж хүндэлж дээдэлж явдаг шүү!!! ЧАМДАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЖ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ! ( төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэдэггүй зантай юм байна бас ) гэжээ.

www.Grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    Шаггүй чамбай хүн үү дээ , Засгийн мөнгийг нэлээн чамбай зарцуулж бх шиг бгаа юм ,Залуу хүн юм бна шд ,Хувьдаа ,гэр бүл нь бизнестэй байж болно шд , Энэ ЕС г харин дэмжээд ажиллуулмаар хүн бна лээ . Амжилт
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Ер халх хүн шиг харагдахгүй байна даа кккк
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • Иргэн
    Амжилт хүсье. Зарим нэг хийх юмгүй нэтээр хүнийг муулаад сууж байдаг хүмүүст хэлэхэд. Хол явж х...
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • angiinh ni huuhdiin huhed
    hehe , za yostoi sorry, Erdenebat ahiig onts surdag baisan gedgiig angiinhan ni meddgui l baijdee. ajtan dundaj l huuhed baian gedeg shdee. manai eejiin angiinhan bugdeeree onts surdag suragchidtai baijdee he he
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Олиггуй. Эр
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • irgen
    АРГАГҮЙ Л МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХҮН ХАРАГДДАГ ЮМ
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
    ХУВЬДАА АЛТНЫН УУРХАЙТАЙ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НЭР ЦЭВЭР ҮҮ. ТЭГЭЭД АЛТНЫ АМНАТ 5 БАЙСНАА 2,5 ХУВЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025