СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар аагим халуун үргэлжилнэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

ӨНӨӨДӨР /2017.07.15 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Баянхонгорын нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр 34-39 градус, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр  өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороо шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025