Баяр наадмаар хэрэг, зөрчилгүй тайван наадлаа гэв

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ. Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв. Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч, халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурчээ. Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурч, эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирсныг онцлов.

Өнөөдрийн байдлаар иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт, машинт эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025